Бацаан байхдаа Тэмээчин болно гэж ярьдаг байлаа ... Үеийн бацаанууд болохоор Цагдаа, Жолооч, Эмч, Багш ... Зарим нь бол шууд дарга болно гээ хэлчдэг байсын ... Яагаад тэмээчин болно гэж бодсон гэхээр эгч Тань руу нүүж явна гэдэг кинонд тоглодог гээд ээжтэй хамт явчаад ирэхдээ говиос лаг гоё 9 шидийн өнгөтэй 9, шидийн хэлбэртэй гоё чулуу баахныг түүж авчирсын ... Тэрнээс эхлээд говь гдг газрыг үзмээр санагдах болж тэрүүхэн тэндээ говийн талаар судалж эхлэдгийм байна ... Энд тэндээс зураг л олж үзэж цуглуулдаг байвшд ... тэгсэн элсэн манхан дээр цаанаас нь нар мандажугаа нэг тэмээний зураг олж үзэв ээ ... сүртэй сайхан амьтан санагдаад тэгээл тэмээ сонирхох болж нэг хэсэгтээ зурж байгаа зураг нуль тэмээ болоод, баримлын шавраар тэмээ, тэмэээ унасан хүн, тэмээн тэрэг л хийдэг болдгийн ... Нөгөө хэн гуайн ч билээ орсон буурын зургийг хараал дуурайж зурах гэж оролдоод л Өчигдөр новшоо ухаж байгаад тэхэд зурж байсан зургуудаасаа олсын ... Сүүлдээ бүр зүүдэлж этэр тэмээ унаад явж байна, тэмээ хариулж байна гэх мэтчилэн ...
Дараа нь ачаагаа өөрөө буулгадаг тоглоомон машиндаа нөгөө гоё чулуугаа хийж явж байгаад ачааг нь өргөөд том пийшин рүү хийчдэг байшд ... Үнсийг нь яаж ч ухаад нөгөө чулуунуудаа олдоггүй ... тэр хэдэн чулуутай хамт миний тэмээчин болох хүсэл гарч ирээд мөн тэр чулуунуудтай хамт алга болсон доо ... хэхэ

Comments
Post a Comment