Би Дэлхий дээр яах гэж ирсийн ... Тэхээр ийм байна ... манай гариг дээр энэ Дэлхий дээр их аятайхан олон хүүхнүүдтэй гэсэн яриа асар газар аваад би эхнэр авах гэж дэлхий дээр ирсийм ... Анх ирэхэд сайхан л байлаа ... Мөнгө гэж юм ямар манай тэнд байх биш ... хэрэг болдог гэхээр нь яг адилханаар ахиухныг хэвлээд аваад ирсэн чинь дандаа ижилхэн дугаартай байна гээд цагдаа нар хурааж аваад би золтой шоронд орчихсонгүй ... Нисдэг Тавагаа ломбарданд тавьж шүүгчийг нь авилгаджийж нэг гарч ирлээ ... мааний бадмий хум ... Гэдэс өлсөөд мөнгөгүй хүн ч яахав хуушуур идсээр байтал ходоодгүй болж дуусахым шиг байна ... ядаж байхад пяав гэж их сайхан юм байдгийм байна ... Хуушуур идэж пяав уусаар байтал бие ч гэж байхгүй болжийн ... гүзээ суугаад ходоод өвдөөд хэрэг алга ... больё буцъя гэсэн чинь нисдэг тавгаа ломбаарднаас авч чаддаггүй таг гацчихлаа ... Мөнгө байхгүй Ингээд мөнгөний эрэлд гарсан чинь ажил хийх хэрэгтэй боловоо хөөрхий ... Ажил хийхээр хийлгэж байгаа хүмүүс надад яг нөгөө пяав хуушуурны мөнгөнөөс илүү гарах мөнгө өгдөггүй ... Тэгээд нөгөө сайхан хүүхнүүдийг нь харсан чинь үнэхээр байдгийм байна ... Зөндөө юм байна ... Гэтэл би нэг ч төгрөг байхгүй ядаж болзоонд урьж чаддаггүй ... Яаааах вэээ байз ... Илүү харж билүү долоож явахаар өөрийнхөө гаригаас л эхнэр авчдаг байж ... Тэгсэн бол өдийд ингэж зовохгүй эх нутагтаа сайхан байхгүй юу ... Одоо яаая гэхэв ... Яааж ахиухан мөнгө олж нисдэг тавагаа ломбаарднаас авч эх гариг руугаа харих вээ …
Нисванисийн Нисдэг Таваг цомгийг сонсоод сууж байна ...
нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...
Comments
Post a Comment