Хэхэ ... Хөлбөмбөг сайхан болж Испани аварга болов ... Голландыг уул нь харъя гэж бодсон ч ВанБастэн баг алснаас болж Оросуудад нуга тавиулж Испаниас өөр сонголтгүй болгоод хаячихсан ... За тэр ч яахав ... намайг Цэнхэр Шувуугийн амыг асуух боломжтой болгож өгсөн Испаний шигшээ багийнханд, эспэшалли Торрэстоо талархал илэрхийлье ... Ажлынхантай Туулын голын эрэг дээр очиж Бэйлийс ч бил үү Фийнийс ч бил үү нэг юм нухаж хаяад хот руу орж ирсэн чинь үймээн самуун дэгдээд Ху намын байрнаас утаа суунаглаад хэрэг бишдсэнийг ойлгов ...Тэр золигоос болоод 2 хоног улс төржиж нээрэвтээд үргэлжлээд онц байдлаас болж суудаг газрууд хаагдаж оройд хийх ажилгүй болгоод ... Тэхдээ бас оллийгийнд очиж ганц нэг юм цааш харуулж орой нь бороонд алхаж энэ тэр яах вээ ... зугаатай л байсан ... Өчдөр онц байдал цуцалсантай холбогдуулан аавтай нийлж 2 пяав анд нөхөдтэй нийлж 2 пяав хусч стрэссээ тайлав шд ... Зөөз нэг иймэрхүү ...
нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...
Comments
Post a Comment