Эхний бүтэлгүй аяллын талаар ажллынхандаа ярьж суутал нөгөөдүүл харин тэгвэл энэ 7 хоногт явцгаая л даа гэнээ ... Уухайн тас тэгий гээл бэлтгэлээ хийж эхлэцгээсэн ... Тэгээд эхний бүтэлгүй аялалд хамт явсан ангийн анд маань бас хамт явахаар болж тэхдээ тэрэндээ нэг найзтайгаа сүүлдэж гарахаар болж ажлынхан өглөө ногоон жийпэндээ суугаад давкиад явчив ... энэ тэр гэж заваарсаар байтал өдөр 3 өнгөрөөж хотоос гарав ... За тэгээд 3 баагий яахав дээ Урьхан орж хоол идчээл цаашаа хөгжмөө орилуулаад л дагаж орилолдоод л явж аллддымаа ... Тэгээд шороон зам руу ороод 40 -өөд км явах хэрэгтэй болдгиймаа ... Тэгсэн нөгөө замынхаа талд нь орж явтал манай жолооч айхавтар донслоод авдаг байшд ... Мануус наанаас нь тормоз, пүрш гсн шүү юм үглээд явж байтал төд удалгүй автомат машины маань араа солигдохоо болиод таг зогсчдог гэжийшд ... Будаа буугаад харсан чинь хурдны хайрцагаа хага цохиод тос нь гоожоод дуусчихсан байдаг байгаа ... Нэгдүгээр аялал маань бас ийм асуудлаас болж цуцлагдаад 20 км -ийн наанаас буцаж байсан болохоор уур ч хүрэх шиг ... Гээд яахав ... Хагарсан цоорсон хэсгүүдийг нь бөглөж нааж шавсаар суутал харанхуй ч болов ... Түрүүлж явсан нөхдийг олж тусламж дуудахаар би гэдэг хүн ганцаараа замын машинд дайгдаж явсаар Амарбаясгалант ороод буучдаг юм байна ...
Бүүр таг харанхуй болчив ... Тэээээээээр .... тэнд тойрооод л галууд харагдаад л майхантай буусан хүмүүс болтой ... Алийг нь гэж хайж явахав ... Ойролцоох жуулчны бааз дээр очоод асууж тийм дугаартай тийм машинтай тийм хүмүүс үзэгдсэн үү гэсэн гүй гэнээ ... Яс юман дээрээ манайхан яг тэр бааз дээр очиж хоол идсэн байгаа байхгүй юу ...
- Танай энэ хавиар чоно нохой байдаг уу?
- Энүүхэн урдуур чоно үзэгддэг гэсээн
- Танайд илүү гэр байна уу хоноод явъя
- Шөнө ирэх хүмүүсийн захиалсан гэр л байна Илүү байхгүй
Тэхээр нь л машин 20 км -ийн цаана эвдэрсэн, Замын машинаар ирсэн ганцаараа, энд чинь чонотой, чоногүймаа гэхэд золбин нохойд бариулж үхнэ ... өөр бааз руу явах гэхээр явган олон долоон юм донгосч шалсаар байгаад тэндээ унтах зөвшөөрөл авч санаа амрав ... Унтах гэсэн унтахийм биш ... Нөгөө 2 яаж байгаа бол Маргааш яах уу энээ тэрээ 9 шидийн юм бодогдоод бараг үүр цайх алдад жоохон унтах гэсэн чинь энэ Лэстат Оллий Лунаачиг энэ тэрээс авахуулаад зүүдэнд орж ирээд олигтой ч унтсангүй шив ...
Өглөө нь жоохон унтсан болоод 7 өнгөрөөд гэрээсээ гарч үүргэвчтэйгээ ноцолдоод зогсож байтал ... Хүүе Чэстмир үү гэж байна ... Сандраад нүдний шилээ олох гэж бас будилжийж арай гэж шилээ зүүгээд хартал Вафли гуай зогсож байдын ... Би гэж шал нойрмог амьтан бараг сайхан амарч явна уу гэж хэлсэн бол уу яасан бол ... 2-3 үг солиод салсан ... Зарим яг юу ярьснаа санахгүй байна ... Тэгээл морь түрээслэдэг айлаас морь авахаар болоод ... /нөгөөдүүлээ хайх гэж байгаан .../ зогсож байтал 20 км -ийн цаана эвдэрхий машинтайгаа үлдсэн 2 -ын маань нэг нь явж байдгийн ... Ашгүй гэж бодоол асуусан шөнө нэг жолоочоос коропка -ны тос аваад ирсэн өөр бааз дээр хоносон байдаг байгаа ... Тэгээл морио унаал түрүүлж ирсэн хэдийгээ хайхаар явав ... Ёооооооо ... төвөгтэй хашин морь .... ЧҮҮҮҮҮҮҮҮ гэж орилж хашгичаад ташуураар балбаад давираад аргаа баржийж арай гэж шогшуулав .. Хэдэн шумуул хөх түрүү нь морин дээрээс дамжлаад авч явах нь ээ ... Ингээд нэг юм сажилсаар нөхдийгөө арай гэж нэг юм олов ... Урд орой нь Улаан машинтай очих хүн нь маргааш өглөө нь хашин морь уначихсан Доголон нохой дагуулцан ирэхийг хараад манайхан золтой л муурч унасангүй ... Тэгээд нэг жуулчин авч явсан машинаас коропканы тос гуйж худалдаж авснаар машин засвар дуусав ... Амарбаясгалантаа үзэж шавайгаа ханатал зураг дарж бичлэг хийж энэ тэр ...

Товчхондоо иймэрхүү л паянтай аялах шив ... За дараа нь бүтэлгүйтсэн ч гэсэн таатай аяллынхаа зургаас оруулъя ...

Comments
Post a Comment