Skip to main content

Аав ...

Шөнө аав 3 цагт залгаснаа "Чи хаагуур хөлбөмбөг үзэж байгаан?" гэж асуудаг байшд. Аав мэдээж Оросын шигшээ багийг дэмжиж байгаа тэгээд тэрийгээ үзэх гээд тэр шөнө болсон хойно бүх гэрлээ унтраачихаад ганцаараа сууж байгаа нь нүдэнд харагдаад тэсгэлгүй өрөвдөв. Би аавын нөлөөгөөр л хөлбөмбөг үздэг болсон. Бас бүр багаас л бид 2 үе үе гэртээ шөнө хөлбөмбөг үздэг байсан. Аавынхаа тухай бодов. Хар багаасаа л аавын ажил дээр очоод л ажлыг нь хараад л ... Их гоё санагддаг байсан ... Тэгээд ч аавын мэргэжлийг сонгосон. Аав минь ч их баярласан. Байнга л надад санаа зовоод л ийм юм хэрэгтэй юу, тэр нь болж байна уу, яах уу ийх үү гээд л ... Ерөөсөө аав руугаа очъё гэж бодов ... Хамт сууж байсан багын найз маань сууж байгаад дуусгаад явъя гэж гуйв. Бас л бодлоо. Ерөөсөө юуг нь боддогийн ухасхийж тек рүү гүйж очоод 4 пийв авч цүнхэндээ хийгээд такси дуудаад хар хурдаараа аав руугаа явлаа. Давкиад очсон яг л миний бодсончлон том өрөөндөө бүх гэрлээ унтраачихсан үзээд сууж байна. Би ч ороод авчирсан пийвээ задалж тавиад үнсний сав авчрав. Хоёулаа пийв уугаад, хууч хөөрөөд, тамхи татаад хөлбөмбөгөө үзэж дуусгав. Шөнө 2 хон цаг унтсан 5 пиййв уучихсан ч гсн өглөө гоё сэргэг, сэтгэл санаа тайван, сэргэлэн босч ирж байна. Хэрвээ би аав дээрээ очоогүй бол магадгүй маш их харамсах байсан байх ...

Comments

Popular posts from this blog

нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...

:зүүд:

-За аав нь ингээд явъя даа ... -Аав аа, тэгвэл намайг үнсээч ... /Ширүүн сахалтай, дулаахан уруул хацрыг минь төөнөн, зөөлөн үнэрлэв/ -Дахиад үнс л дээ аав аа ...

...

... тас харанхуй шөн ө ... дээшээ хараад хэвтэхээр тэнгэр ямар гоё харагддаг билээ ... Түг тү м эн одод гялалзаад л, жирвэлзээд л ... дундуур нь тэнгэрийн заадас цайран харагдана ... тэр ч бас л сая сая одод шүү дээ гэж бодохоор нэг л гайхалтай ... Долоон бурхан, алтан гадас ... цаашлаад хүн таван од ... ингээд оддын талаарх мэдлэг дуусаа ... тэртээд гэрэлтэгч бяцхан цэг ... нэг нэгээр нь харвал хичнээн үзэсгэлэнтэй, тэд над руу харж аальгүйтэн ирмэнэ, зарим нь ууртай ширвэнэ ... тэд бүгд ярьж чаддаг юм бай н а ... бүр зарим нь нааш ирээч гэж гуйх ... гэвч би тэнд хэзээ ч хүрч чадахгүйгээ мэднэ ... бас хүсэхгүй ... эндээс тэдгээр оддыг бахдан бишрэн харж, тэдний юу хэлээд байгааг ойлгож чадна ... г этэл гэнэт харанхуйн тэнгэрийг зүсэн од харвах нь тэр ... хоромхон хугацаанд харанхуй тэнгэрийг зуран гуа үзэсгэлэнгээ гайхуулаад алга болов ... одод алмайран гайхав ... Зарим нь бүр гунигт автлаа ... саяных юу вэ? ямар гайхалтай үзэсгэлэнтэй юм бэ? гээд л бахдан ярьцгаав? Зарим харж амжааг...