Нэг бүсгүйтэй болзсон, пяавдсан, чалчсан ... Санамсаргүй 10 хэдэн жил уулзаагүй найзтайгаа таарсан, баярласан, бас л чалчсан ... Сайн явааг нь мэдсэн, сайхан байсан ... сайхан залуустай танилцсан, ярьсан ... Дараа нь хуучин болон шинэ танилууд халуурах нь халуурахаар, халуурахгүй нь гэр лүүгээ явж би нөгөө бүсгүйтэйгээ мөн халуурахаар явсан ... Халуурсан орой болсон ... Баарнаас гарсан. Гадаа сайхан байсан, Алхсан ... Улаанбаатарын гудамжаар пийв бариад алхаж үзэв ... Гоё л юм байлээ ... Хаа нэгтээгээс цагдаа агаа үсэрч гарч ирээл Ааанхааа чи ингэж явжийдийм бий вий гээл торгочих болов уу гэж айж байсан ч сайхан байсан ... Тэгсэн нөгөөх маань гэнэт Бороо Дусчийн ... гэнэ ... худлаа ярь гэсэн чинь хүн нулимана гэж байхгүй шд гэдэг байгаа ... Цаашаа алхаад л байсан нэг барилгын довжоон дээр суугаад дэмий чалчаад тамхилаад бид 2 -с өөр хүн байдгүйм шиг л байсан ... Тамхилаад чалчаад л ... тэгсэн бороо орж эхлэсэн ... суугаад л байсан бороо ороод л суугаад л чалчаад л бороо үнэртээд, сонсогдоод, харагдаад, бид 2 нороод ... Тэгээд даарсан, босоод алхсан, дараа нь гүйсэн ... Харьсан, Дулаацсан, Унтсан ...
нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...
Comments
Post a Comment