Skip to main content

Компүүктэртэй танилцсан нь

зиак зиак түрүүн урнаа эгээтэй чалчиж байгаад нэг ийм юм бичих санаа төрөв ... Эхлээд анх компүүктэр гээчтэй танилцссан тухай ... Анх 7-р ангид байхад гдг чинь 1994 он юм байна, Тухайн үед зэгсэн алдаршаад байсан компүүктэр гээч манай сургааль дээр 4 ширхэг ирдэг юм байна ... Манай ангийн хэдэн банди нар зөөж оруулах аз завшаантай бөгөөд эрхэм ажилд тохоон томилогдов... За тэгээд оруулаад ирдгиймаа ... Физикийн багш залгаад асаагаад баахан амьтан шавчихсан чинь надад харах зай олддоггүй ... Шуугилдаад л шогширолдоод л байна ... Дургүй хүрээд хүмүүсийн дундуур гараа явуулж кийбоорд дайралдангуут ямар ч хамаагүй товчин дээр нь дарж байна шд ... Анх компүүктэрт гар хүрч үзэж байгаа нь энэ ... Тэгээд л тэр ангиас салахаа больж Дос-ын орчинд 9 шидийн скрипт маягийн юм бичээд зураг мураг зураад хүснэгт хийгээд ангийн журналыг оруулж байгаад хүүхдүүдийн дүнг дундажлаж гаргах гэх мэтийн юм хийж сурч байв шд ...



Зээ ... тэгж байтал 97 он болж энэ 10 -р ангид элсэн орж түүнтэй зэрэгцэн интэрнээт гэгч юм сургууль дээр бий болж ... иөгөө хэдэн ПИСИ Лаб -ын манаач сахиулын цалингүй ажилчдын нар гарч И-Мэйл гээч юмтай болцгоож өрөөн дотроо хэдэн биедээ Мэйл явуулж баясдаг болов ... Гичээлүүд дээр багш нь хий гээгүй байхад л Воорд этэр дээр Рэфэрат хийж өгөөд л ... багш нар ч гараар биш компүүктрээр хийсэн рэфэратыг уншилгүйгээр шууд ОНЦ дүн тавиад л ... хичээл ч бүр амархан болоод ирлээ шүү ... 10 төгсөөд их сургуульд орсноор жинкэн эхлэнэ биддээ ... Монстуднэт нээгдчихсэн, гичээлийн дараа мань мэт орж байгаад сэгсийтэл чаатална гэжугаа ...Монстуднээтээс Монголай.Дэ рүү шилжинэ ... Andrew, Taikhar, RoTRING, SHuRiK ... зөндөө л никтэй байсан санагдана. Энд тэндээс ордог зөндөө л олон найзтай болсон. Заримтай нь хааяа уулзаж учирна. Ерөнхийдөө тэр ДеНиро, СатанКлаус гэж 2нөхөртэй уулзаж хааяа пийвддэг. Сургууль төгссөний дараагаас Монстуднээтийн чат руу шилжиж нэгмөсөн байршив ... Манайхан гэдэг параакцийнхан бий болж хааяа уулзаж учирч ... нэгэнтэй нь бүр интэрнээт дамнасан хайр дурлалын холбоо үүсгэж этэр. /Нэг ч удаа царайг нь хараагүй тэр охинд жигтэйхэн хайртай байж билээ/ Чаатанд орж ирэхийг нь хүлээнэ, никийг нь хараал баярлаад л ... чалчаад л ... Төд удалгүй Монстуднээтийн Пооруум нээгдэж чаатны хэд бүгд пооруум руу шилждиймаа. 9 шидийн юм сараачиж явсаар пооруумын админ хүртэл тушаал зэрэг ахиж байв шд ... аая ... Монстуднэтийн 7 жилийн ойг зохион байгуулалах комийст нь оролцоод. 7 жил 7 сайт гэж ирээл чаатчидын дунд баахан номинаци гаргаж санал авчийгаад хүн шагнаал ... МОнстуднээтийн футболка хийж дээр нь гарын үсгээ зуралцаал ... Тэгээл Дурлал.МН -ий пооруумд бас нэгдэж залуучуудын холбооны болоод архаг шоучдын клубын гишүүн болж байв ... бүр гишүүний үнэмлэхтэй гэжугаа ... Янз бүрийн арга хэмжээ зохиож зохиогдсон арга хэмжээнүүдэд нь байнга оролцоод л ... Монстуднээтийн 7, 8, 9, 10 жилийн ой, Хаврын баяр, Валэнтийн буюу Пооруумын сийнглүүдийн паартий, арга хэмжээ биш зүгээр уулзалт ... гээд л шоу ЗБ -дээд л оролцоод л ... Хамгийн хурдан алдаршсан чаатчин, Пооруумын амьд домог этэр гээл шагнал авчийлаа шд ... хаха ... амьд домог байхдаа ч яахав ... Дурлалын шинэ жил, Новэмбэр Рэйн этэр гэдг арга хэмжээнд оролцоод Пяавны тэмцээнд түрүүлж этэр ... кк ... Одоо бол янз бүрийн газар ажиллаж сурч амьдардаг янз бүрийн ажил эрхлэдэг маш олон сайн найзуудтай болгож өгсөн форуумдаа их баярлаж явдгийм даа ... /нулимс унагах/

интэрнэт форум сүүлийн үед болоог яах аргагүй амьдралын нэг хэсэг болчихсон байгаам ... Хамгийн гол нь тиймэрхүү газраар явж алтан цагаа үррэх нь стрэсс дэпрэссээс зайлсхийх бас нэг арга юм уу даа ... эцсийн бүлэгт энэ интэрнэт мэссэнжэр фооруум болоог гэх мэтэс нь намайг огт танихгүй шинэ хүмүүстэй, танихгүй амьдралтай, мэдэхгүй мэдээлэлтэй холбож надад бас их олон сайн найз нөхөд, заримдаа хайр дурлал ч авчирдаг болохоор л энэ шал дэмий юмыг бичээд байгаам шд ...

Comments

Popular posts from this blog

нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...

:зүүд:

-За аав нь ингээд явъя даа ... -Аав аа, тэгвэл намайг үнсээч ... /Ширүүн сахалтай, дулаахан уруул хацрыг минь төөнөн, зөөлөн үнэрлэв/ -Дахиад үнс л дээ аав аа ...

...

... тас харанхуй шөн ө ... дээшээ хараад хэвтэхээр тэнгэр ямар гоё харагддаг билээ ... Түг тү м эн одод гялалзаад л, жирвэлзээд л ... дундуур нь тэнгэрийн заадас цайран харагдана ... тэр ч бас л сая сая одод шүү дээ гэж бодохоор нэг л гайхалтай ... Долоон бурхан, алтан гадас ... цаашлаад хүн таван од ... ингээд оддын талаарх мэдлэг дуусаа ... тэртээд гэрэлтэгч бяцхан цэг ... нэг нэгээр нь харвал хичнээн үзэсгэлэнтэй, тэд над руу харж аальгүйтэн ирмэнэ, зарим нь ууртай ширвэнэ ... тэд бүгд ярьж чаддаг юм бай н а ... бүр зарим нь нааш ирээч гэж гуйх ... гэвч би тэнд хэзээ ч хүрч чадахгүйгээ мэднэ ... бас хүсэхгүй ... эндээс тэдгээр оддыг бахдан бишрэн харж, тэдний юу хэлээд байгааг ойлгож чадна ... г этэл гэнэт харанхуйн тэнгэрийг зүсэн од харвах нь тэр ... хоромхон хугацаанд харанхуй тэнгэрийг зуран гуа үзэсгэлэнгээ гайхуулаад алга болов ... одод алмайран гайхав ... Зарим нь бүр гунигт автлаа ... саяных юу вэ? ямар гайхалтай үзэсгэлэнтэй юм бэ? гээд л бахдан ярьцгаав? Зарим харж амжааг...