Намрын хүйтэн бороо өвлийн анхны цастай холилдон орсоор сүүлдээ цас болон бударч гарав ... ажил хөөцалддөг баатар өглөө гэрээс гараад нөгөө хөөцөлдөх ажлаа ч таг мартаж алхсаар нэг мэдэхэд шалба норсон куртка нь хөлдөж байна уу гэмээр болоход сая анзаарч ойролцоох кафэд орж халуун юм захиалаад цонх ширтэн бодлогошироод суучихав ... нэг тийм хөнгөн гуниг төрнө ... тэхдээ тэрэндээ ч бас дуртай ... тамхи асаахад зөөгч нь үнсний сав авчирч өгөв ... бороо орж байсан чийг үнэртсэн зэврүүн хүйтэн өглөө байсан ... цас бороо холилдоод орсон ... цас болсон ... гоё цагаан ... гудамжаар малгай, мөрөн дээр нь цас тогтчихсон хүмүүс яаруу алхцгаагаал ... тэгсэн чинь гэнэтхэн тэр бүгд байхгүй юм шиг ... гадаа цас будраал, би энд цонхоор хараад л би цас руу хараад байсан чинь толгой дотор юу ч байхгүй зөвхөн цас ... нээх гоё амралт ч юм шиг ... хэчнээн тэгж суусым бол бүү мэд ... Зөөгч тооцооны хуудас авчирч өгөхөд нь их л дурамжхан дээрх бодлуудаасаа салав ... нөгөө захиалсан койпий нь хөрчихөж ... дуртай дургүй гудамжинд гарав ... куртка хатчихсан байдаг байшд ...
нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...
Comments
Post a Comment