Яджийхад бороонд дуртайг хэлэх үү ... ажил тараал явжийгаад Дараамын чаатраас хойш Хүүхдийн урлан бүтээх төв хүртэл хар усан бороонд алхлаашд ... Дээрээс нь бороонд өмсөх зориулалттай куртка авчихсан байсныг ч хэлэх үү ... Үсээ хусчихаад удаагүйг ч хэлэх үү ... Халзан толгойгоороо бороо мэдрээд тамхи татаад жанжны талбайгаар хөндлөн алхав шд ... Гараа алдлаад дээшээ хараад нүүрэн дээр унах бороон дуслуудыг хэр холоос ирж байгааг олж харахыг хичээв ... Тэнд зогсож байсан том буутай цэргүүд гайхаад л хараад байсан Ямар хамаатайм ... Тэртээ дээрээс унаж ирж буй сая сая усан дуслууд ... Орой нь анд нөхрийн гэрт урд зүгээс ирсэн сархад авч очиж бага зэрэг хүртэв ... Шөнө гараад ирсэн чинь бас л сайхан бороо орж байна ... Гэрийн ойрмогхон хүртэл таксидаад хамт явсан бүсгүйг гэрт нь хүргэж өгөх жижигхэн зайг бас бороон дунд туулав ... Бас бага зэрэг зогсов ... Гэртээ ирэв ... Тамхи, бороо, борооны чимээ ... Нүүр дагаад урсаж эхлэв ... Тамхины утаа уушгинд орж дүүргээд буцаж гарахдаа дээрээс унах бороон дуслуудтай хамсан сонирхолтой мэдрэмж төрүүлнэ ... Дээрээс нь түрүүн балгасан бага зэрэг сархад толгой хөнгөхөөн манаруулна ... Би тамхи татаж сурсан нь ямар их аз вэ гсн ... хэхэ ...
нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...
Comments
Post a Comment