Боджэээ суухнээ … би энэ орос хэл гээчийг бараг 10 жил сурсан байдын. 5 дугаар ангид анх ороод орос хэл үзэж эхлээд л … Радуга гээд нэг хуучин сурах бичиг байдаг даа бараг бүгд мэдэх биз. Бас ч гүй дажгүй сурлагатай ээж аав 2 оросын телевиз их үздэг байсны хүчинд муу сурлагатай байгаагүйм. 10 төгстөл гэдэг чинь 6 жил үзсэн байгаам. ТИС -д ороодохсон чинь Пулькина гэдэг автортой ном үргэлжлүүлэн үзэж байгаад сүүлдээ халуурч мэргэжлийн орос хэл гэдэг хичээл сонгон судласан байгаам тооцоод үзсэн арай 10жил хүрэхгүйм байна. Тэгсэн зах зээлийн эдийн засаг гэдэг юм гарч ирээд Англи хэл бас үзэх хэрэгтэй болдымаа. Яаалаа гээд бодоод байсан 8-р ангидаа 1 жилийн англи хэлний курст яваад 8 төгсөнгүүтээ 50-р сургуульд хичээлийн эрхлэгч байсан талийгч ахын хүчинд зуны сургалтанд суусан чинь лаг гоё дандаа америк багштай сургалтанд сууж билээ … тэр ч ёстой гоё зуны амралт бас сургалт болсон шүү … 7 хоногийн 5 өдөр хичээллэдэг хичээлийн дараа үдээс хойш дандаа сургууль дээрээ тоглоом тоглоод янз бүрийн юм хийгээл хагассайнд салхинд гараал нөгөө хэдэн америкуудтай байнга хамт байгаад байхаар чинь өөрийн эрхгүй хэлэндээ лаг болоол ирж байгаам чинь … Би ангийн шилдэг сурагч болж энэ тэр … Дараа нь нөгөө хэдийгээ Буянт Ухаа дээр гаргаж өгөхөд бүгд дасчихсан эр эмгүй уйлж байж билээ … Дараа нь 2 амэрик багшаас нь захидал ирж байсымдаг гэсэг бас захидлаар харилцаж этэр … Тэгээл их сургуульд бас англи хэл 1, 2, Мэргэжлийн англи хэл гэдэг хичээл үзээд хамгийн гол нь дууны үг орчуулж энэ тэр гайгүй болж байсым … Тэгсэн бас 6-р ангидаа Хүүхдийн ордны Герман хэлний дамжаанд орж 2 жил Гэрман хэл судладым даа … Ёоо би хэдэн хэлтэйм бээ Яджийхад юун лагийн ... /ооё/ Болоогүй э тэгсэн чинь өнгөрсөн жил ажлын шаардлагаар япон хэл сурааад бүтэн жилжин пижигнээд одоо л хэдэн японуудтайгаа жоохон ойлголцдог болжийн … Тэгээд эцсийн дүгнэлт нь юу вэ гсн чинь чоорт … орос англи гэрман япон 4 хэл жилээс багагүй хугацаанд судласан мөртлөө алийг нь ч яг сайн мундаг төвшинд мэдэхгүй юм … Ёооо щит бодохоос иччихлээ ….
]]>
Comments
Post a Comment