Хөдөө талаар давкив ... Энэ зун ч яасан сайхан байхым дээ Өвс ногоо ч Цээгийгийн хэлдгээр бүлт бүлт үсэрчээ Замын 2 талаар уул толгод үргэлжлээд эгээ л Виндоуз ЭксПи-гийн Дисплэй лугаа адил харагдана ... Машинаас буугаад сүүдэрт нь тамхи татаж хэсэг суув ... Газар дэлхий цоо шинэ оффисын ногоон ширдэг шиг л харагдана ... Нэг гэм нь өвс ногоогоо дагаад шавжны ертөнц болж орхиж ... Хамаа алга өө ... хэдэн шумуул тэжээж буян болъё гэж бодоод суугаад л байлаа ... Амарбаясгалант орох замын талд нь орж байгаа нь энэ л дээ ...

Comments
Post a Comment