Өчдөр тэмээчин болох хүслэн бичээд орхисон чинь бас нэг машинтай болох хүслэн байсан нь санагдчихлаа ... Бацаан байсымаа ... Одоогийн энэ 11 хорооллын буурин дээр чинь гэр хороолол байв шд ... Нусаа гоожуулсан 2 бацаан шороотой хутгалдаад юу ч хийж явсым бүү мэд ... Тэр 2 -ын нэг нь би ... Пижигнээд гүйж явтал манай хашааны буланд ҮНЭН ТАСАРЦАН ГЯЛТГАР ХАР МАШИН зогсож байдгийн ... Волга 24 -с гоё машин хараагүй ядаж байхад тэрэндээ сууж ч үзээгүй байсан 2 бацаан шууд нүд нь солийгоод илбэдүүлсэн мэт хар зөнгөөрөө алхсаар хүрээд очив оо ... Эээ гэгээн минь ... яасан ч гоё өнгөтэй яасан ч гоё машин байв ... Тухайн үкд чинь хамгийн гоё нь Волга 24, Чайка ... тэгээл Лада, Жигули, Трабант ... Жоохон мяарахаараа Волга 21 ... бараг Лада нь ч гараагүй байсан байх дөө ... Тэр бол тэдгээр машинуудтай зүйрлэх аргагүй гоё эд байлаа ...
2 бацаан яахав очоол тойроол илж үзээл пөөх паах болоол жолооч ахаас асуугаал энэ юугдэг машин ийн яадаг машин ийн хэнийхийн гээл ... Тэгээл ганцхан сууж үзье гэж шалсаар байгаад зөвшөөрөл авч арын суудал дээр нь сууж үзэв ... Мануусын сууж үзсэн хамгийн гоё машин Москвич, УАЗ-469 эсвэл ЗИЛ-130 -ийн кабин ... Дотор нь сууж үзсэний дараа тэр машинд бүрэн автав ... Аав ус аваад явж байгаа харагдана ... Хүүе энэ 2 наад дотор чинь юу хийж байгаан? ... Жолооч ах: Өө би авч явах гэж байгаан ... Аав: Аан за за ... яваад өгөв ... Нөгөө 2 тоох ч гүй ... Гуйсаар байгаад гудамны үзүүр хүртэл явж үзэв ... Буумааргүй байсан ч хашаанаас гоё хувцастай ах эгч нар гарч ирж машиндаа сууснаар буухаас өөр аргагүй болов ...
Гэртээ хариад ааваас асууна ..
-Ааваа тийм машин авахад хэдэн төгрөг болох бол ...
-10 мянган төгрөг
-Нэг шуудай мөнгө хүрэх бол уу ...
-Хүрэх байх өө ...
Мөнгө цуглуулж эхлэв ... 5 мөнгө, 10 мөнгө ... Заримдаа 50 мөнгөтэй ч болно ... Аав дотор нь мөнгө хийж цуглуулдаг шаазан арслан авч өгөв ... Удалгүй яв явсаар нөгөө машин ч мартагдаж би юунд цуглуулаад байгаагаа мэдэхгүй цуглуулсаар асар их мөнгөтэй болсон байлаа ... Тэгээд ээжтэй дэлгүүр хэсч яваад 6 ч бил үү 8 жижиг машин ачдаг 2 давхар ачаатай ачааны машин тоглоом авч, баахан зайрмагдаж, хуушуурдсанаар ерөнхийдөө миний цуглуулсан мөнгө бас энэ түүх дуусна ... хэхэ
Comments
Post a Comment