Skip to main content

7 жил эзгүй арал дээр амьдарсан эмэгтэйг Google Earth-р олжээ.

Худлаа, Зохиомол түүх юм гэнэ ээ ...

Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Нэг ийм юм байхаар нь сонирхоод орчуулчихлаа.

sos


2007 онд Жэмма Шэридан 2 найзын хамт Ливэрпүүл хотоос гарч Атлантын далайг гатлан Панамын сувгаар дамжин үзэсгэлэнт Хавайн арлууд руу хүрэх аялалд гарчээ. Аяллын эхний үе шат амжилттай өнгөрч тэд Атлантны далайг гатлан Панамын сувгаар дамжин Номхон далай руу орж чадсан байна. Удалгүй хүчтэй далайн шуурга дэгдэж тэдний явж байсан онгоцных нь цахилгаан хэрэгслүүд бүгд эвдэрч харин хоёр найз нь амь үрэгдсэн байна.
Цахилгаан хэрэгсэлгүй эвдэрхий онгоцтой цор ганцаараа үлдсэн Жэмма Номхон далайд 17 өдөр хөвсний эцэст дахин нэг аюултай шуурга болох үед ухаан алдсан гэнэ.
Жэмма нэгэн далайн эрэг дээр эргэн тойронд нь сүйдсэн онгоцных нь сэг хэсгүүд дунд сэргэсэн байна.
Ингээд түүний ярианаас товч сийрүүлбэл:
Эхний нэг цагийн хугацаанд шоконд орсон байдалтай л байсан. Танихгүй газар, гэрээсээ хол, ямар ч найдваргүй, цор ганцаараа гэдэг бодлууд л эргэлдэж байлаа.
Сүүлийн 2 долоо хоногийн туршид цэвэр усны хомсдолд ороод байсан би хамгийн түрүүнд цэвэр усны эх үүсвэр олох шаардлагатай тулгараад байв. Тэр арал дээр цэвэр усны нөөц, нуур цөөрөм байсангүй. Харин нэг хаднаас 40 сэкунд тутамд ус дусалж байхыг олж анхны цэвэр усны нөөцөө оллоо. Борооны ус, коконатаас өөр цэвэр усны эх үүсвэр байсангүй. Тийм ч сайхан эхлэл биш байлаа.
Эхний 2 долоо хоногт далайн эрэг дээрх хаягдлуудаар инээдтэй оромж босгон сууж байлаа. Тиймээс би арай аятайхан оромж барих хэрэгтэй байсан учраас хайж явсаар нэг том сайхан мод олж авлаа. Далайн эрэг дээрээс олсон том хясаагаар түүний холтсоос том том хэсгүүдийг хуулж аван, 11 өдөр ажилласны хүчинд ямартай ч арай илүү оромж босгож авав. Хэрэв надад ямар нэгэн илд ч юм уу арай дээр багаж байсан бол хамаагүй дээр оромж барьж чадах байсан ч ямар ч байсан бороо нэвтрэхээргүй оромжтой болсон юм.
Энэ нь би гал гаргаж авахаас 4 долоо хоногийн өмнө болсон үйл явдал. Харин анх гал гаргаж авсан тэр мэдрэмжийг өөр юутай ч зүйрлэх аргагүй.
Тэр арал дээр хаягдсан эхний өдөр л харсан 8 зэрлэг ямааны 4 нь нас гүйцсэн 4 нь төл байсан юм. Тэд намайг элэг барьж байгаа юм шиг заримдаа бараг гар хүрч болохоор ойртон ирж байсан.
Тэгээд би нум сум хийсэн боловч тэр нь хол тусдаггүй, бас сумны үзүүр нь ямааны арьс нэвтлэхээр хангалттай хурц болж чадахгүй байлаа.
Ингээд ангийн хэрэгсэл маань бүтэлгүй болсон учраас арай өөр аргаар ан хийхээр шийдэж, урхи бэлтгэж эхлэлээ. Энэ нь ёроолдоо дээш харсан гадасуудтай том нүх ухах байв. Үүнийгээ бодож олмогцоо би "Тиймээ, Үүнийг л би хийе" гэж бодсон хэдий ч хийж чадаагүй юм.
Нэг өдөр би далайн эргээр хавч хайж яваад нэг ургаа том модны доор мод байна гэж харсан зүйл маань майлах мэт чимээ гаргаж байхыг сонсоод гайхсан юм. Гэтэл эвэр нь мөчирт орооцолдсон нэг ямаа дугарч байсан нь тэр байж. Энэ нь 45-50 кг орчим махны нөөц гэсэн үг учраас би түүний хоолойг шахаж алахыг оролдсон ч бүтэлгүйтсэн учир нэг том хясаа авчирч толгой руу нь цохиж алсан юм. Түүнийг алахад 15 минут зарцуулсан бөгөөд надад маш аймшигтай санагдаж байлаа. Би ан хийж чадахгүй гэдгээ тэгэхэд мэдсэн бөгөөд миний хийсэн урхинд тэр амьтан орсон байсан ч би түүнтэй багаар бодоход 15 минут зууралдах байсныг ойлгосон юм.
Хэдэн жилийн хугацаа маш хурдан өнгөрсөн бөгөөд зарим зүйлс ч өөрчлөгдсөн билээ.
Биеийн байдлын хувьд би маш сайн байсан нь азтай хэрэг. Би өдөр бүр  далайн эрэг дээр биеийн тамирын элдэв дасгал хийж, суниаж, гэдэсний таталт хийн, мөрөн дээрээ ачаа тавьж байгаад суулт хийж, 300 орчим мэтрт гүйж байсан юм. Би хүчтэй байхын тулд хичээж байлаа.
Гэвч сэтгэл санааны хувьд ганцаардлын туйлд хүрч байсан юм. Өөрөө өөртэйгээ ярихаас өөр аргагүй байдалд хүрсэн нь тэр арал дээрх цорын ганц арга зам байсан.
10 фут орчим өндөртэй тусламж хүссэн тэмдэг хийж тэндээ өдөржингөө суудаг байсан хэдий ч ямар ч аврал ирэхгүй л байлаа. Тиймээс хэдэн долоо хоногийн туршид далайн эргийн хэсэг газрыг цэвэрлэж, эргийн элсэн дээр аварга том тусламж хүссэн дохио хийхийн тулд элдэв зүйлс цуглуулж эхлэсэн билээ.
Магадгүй өндөрт нисч буй онгоцноос харагдаж магадгүй гэж найдаж байсан ч би арал дээр байх хугацаандаа дээгүүр нисч буй онгоц нэгийг ч олж үзээгүй билээ. Гэсэн ч бууж өгөхгүй байхаар шийдсэн юм.
Дахин хэдэн жил маш хурдан өнгөрлөө.
Нэг өглөө маш ойрхон нисч байгаа онгоцны дуугаар гэнэт цочин сэрсэн юм. Би энэ дууг сонссондоо итгэсэнгүй. Зүүд байх л гэж бодож байсан. Тэгээд эрэг рүү гүйн очиж орилж, хашгичин, гараараа даллаж байлаа. Онгоц миний дээгүүр 2-3 удаа тойрог хийгээд нэгэн жижиг ууттай зүйл хаяв.

Түүн дотор цэвэр ус, хоол хүнсний зүйл, жижиг эмнэлгийн анхны тусламжийн хайрцаг, бас нэг богино долгионы радио холбоо байсан юм. Холбоог асаамагцаа би сүүлийн хэдэн жилийн  хугацаанд анх удаагаа хүний дуу хоолой сонссон билээ. Би тэр хүнээс "Та нар намайг яаж олсон юм бэ" хэмээн асуухад холбооны нөгөө талд байсан хүн "Миннэсотагийн нэг жаалхүү SOS тэмдгийг чинь Google Earth -р олж харсан юм" гэж хариулсан. Google Earth гэж юу болохыг нь бии тухай үед мэдээгүй ч одоо бол би байнга хэрэглэж байгаа гэж 7 жил соёл иргэншлээс ангид амьдарсан эмэгтэй ярьжээ.

Comments

Popular posts from this blog

нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...

:зүүд:

-За аав нь ингээд явъя даа ... -Аав аа, тэгвэл намайг үнсээч ... /Ширүүн сахалтай, дулаахан уруул хацрыг минь төөнөн, зөөлөн үнэрлэв/ -Дахиад үнс л дээ аав аа ...

...

... тас харанхуй шөн ө ... дээшээ хараад хэвтэхээр тэнгэр ямар гоё харагддаг билээ ... Түг тү м эн одод гялалзаад л, жирвэлзээд л ... дундуур нь тэнгэрийн заадас цайран харагдана ... тэр ч бас л сая сая одод шүү дээ гэж бодохоор нэг л гайхалтай ... Долоон бурхан, алтан гадас ... цаашлаад хүн таван од ... ингээд оддын талаарх мэдлэг дуусаа ... тэртээд гэрэлтэгч бяцхан цэг ... нэг нэгээр нь харвал хичнээн үзэсгэлэнтэй, тэд над руу харж аальгүйтэн ирмэнэ, зарим нь ууртай ширвэнэ ... тэд бүгд ярьж чаддаг юм бай н а ... бүр зарим нь нааш ирээч гэж гуйх ... гэвч би тэнд хэзээ ч хүрч чадахгүйгээ мэднэ ... бас хүсэхгүй ... эндээс тэдгээр оддыг бахдан бишрэн харж, тэдний юу хэлээд байгааг ойлгож чадна ... г этэл гэнэт харанхуйн тэнгэрийг зүсэн од харвах нь тэр ... хоромхон хугацаанд харанхуй тэнгэрийг зуран гуа үзэсгэлэнгээ гайхуулаад алга болов ... одод алмайран гайхав ... Зарим нь бүр гунигт автлаа ... саяных юу вэ? ямар гайхалтай үзэсгэлэнтэй юм бэ? гээд л бахдан ярьцгаав? Зарим харж амжааг...