Skip to main content

Posts

Showing posts from 2012
Нэг ийм гоё шүлэг байдым байна ... Амины хэдэн найз нартаа зориулчихъя ... Анд найз нартаа  Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж Ашгүй бурхан гар таталгүй хайрласан Амины хэдэн нөхөдтэй билээ би Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна Яруу найрагчийн зүрх нөхөрлөл хайрын данс юм Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаа ч Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй Намрын усан бороо яндан дагаад урсахад Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа Дайнтай цагийн тэнгэр мэт бар...
Буга урамдах цагаар ... Хундага дарсны ард гуниглан суухдаа Хурмастын зүг харлаа Диваажинг хайлаа, диваажинг хайлаа Таныгаа хайлаа гэвч олсонгүй ээ Амьдрал урт биш, амьдрал мөнх биш Нэг л өдөр явна Уйлах л юм, урсах л юм нулимс минь Таныгаа дуудлаа, гэвч чимээгүй ээ Эгэл төрхийг тань зүүдэндээ дээр харлаа Эргэж ирэхийг тань хүлээсээр Хайрыг тань саналаа, сургаалийг тань саналаа Сэтгэлээ барьлаа, гэвч уйллаа Бороо шивэрсээр, улам ширүүснээ Бодол санаа минь уймрана Дуу минь таны тэнд дуулдна уу үгүй юу Дурсаж суугаа хүүдээ та хэлээч Буга урамдах цаг боллоо Буцаад ирээч аав аа Салхинаас асуулаа Солонгоос асуулаа Үүлнээс асуулаа Гэвч хариулсангүй ээ ... Диваажинг хайлаа, диваажинг хайлаа Таныгаа хайлаа, гэвч олсонгүй ээ Гэвч олсонгүйээ, олсонгүйээ, … олсонгүйээ 1000 жилийн дараа оддын дунд уузъя ... аав аа ... Заримдаа ч яг ингээд л орилмооор ... :(