Skip to main content



Буга урамдах цагаар ...
Хундага дарсны ард гуниглан суухдаа
Хурмастын зүг харлаа
Диваажинг хайлаа, диваажинг хайлаа
Таныгаа хайлаа гэвч олсонгүй ээ
Амьдрал урт биш, амьдрал мөнх биш
Нэг л өдөр явна
Уйлах л юм, урсах л юм нулимс минь
Таныгаа дуудлаа, гэвч чимээгүй ээ
Эгэл төрхийг тань зүүдэндээ дээр харлаа
Эргэж ирэхийг тань хүлээсээр
Хайрыг тань саналаа, сургаалийг тань саналаа
Сэтгэлээ барьлаа, гэвч уйллаа
Бороо шивэрсээр, улам ширүүснээ
Бодол санаа минь уймрана
Дуу минь таны тэнд дуулдна уу үгүй юу
Дурсаж суугаа хүүдээ та хэлээч
Буга урамдах цаг боллоо
Буцаад ирээч аав аа
Салхинаас асуулаа
Солонгоос асуулаа
Үүлнээс асуулаа
Гэвч хариулсангүй ээ ...
Диваажинг хайлаа, диваажинг хайлаа
Таныгаа хайлаа, гэвч олсонгүй ээ
Гэвч олсонгүйээ, олсонгүйээ, … олсонгүйээ
1000 жилийн дараа оддын дунд уузъя ... аав аа ...



Заримдаа ч яг ингээд л орилмооор ... :(

Comments

Popular posts from this blog

нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...

:зүүд:

-За аав нь ингээд явъя даа ... -Аав аа, тэгвэл намайг үнсээч ... /Ширүүн сахалтай, дулаахан уруул хацрыг минь төөнөн, зөөлөн үнэрлэв/ -Дахиад үнс л дээ аав аа ...

...

... тас харанхуй шөн ө ... дээшээ хараад хэвтэхээр тэнгэр ямар гоё харагддаг билээ ... Түг тү м эн одод гялалзаад л, жирвэлзээд л ... дундуур нь тэнгэрийн заадас цайран харагдана ... тэр ч бас л сая сая одод шүү дээ гэж бодохоор нэг л гайхалтай ... Долоон бурхан, алтан гадас ... цаашлаад хүн таван од ... ингээд оддын талаарх мэдлэг дуусаа ... тэртээд гэрэлтэгч бяцхан цэг ... нэг нэгээр нь харвал хичнээн үзэсгэлэнтэй, тэд над руу харж аальгүйтэн ирмэнэ, зарим нь ууртай ширвэнэ ... тэд бүгд ярьж чаддаг юм бай н а ... бүр зарим нь нааш ирээч гэж гуйх ... гэвч би тэнд хэзээ ч хүрч чадахгүйгээ мэднэ ... бас хүсэхгүй ... эндээс тэдгээр оддыг бахдан бишрэн харж, тэдний юу хэлээд байгааг ойлгож чадна ... г этэл гэнэт харанхуйн тэнгэрийг зүсэн од харвах нь тэр ... хоромхон хугацаанд харанхуй тэнгэрийг зуран гуа үзэсгэлэнгээ гайхуулаад алга болов ... одод алмайран гайхав ... Зарим нь бүр гунигт автлаа ... саяных юу вэ? ямар гайхалтай үзэсгэлэнтэй юм бэ? гээд л бахдан ярьцгаав? Зарим харж амжааг...