Skip to main content

Posts

Showing posts from November, 2010

Тусгаар тогтнол

Тусгаар тогтнол Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр Хvрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дэ...
Дурлахыг оролдохоор Холдуулж зугаацдаг "Уяхан" өнөөдөртэй, Амтлахыг хүсэхээр Салаавч үмхүүлдэг "Үнэн" мөрөөдөлтэй, Инээхийг хичээхээр Элгэдэж орхидог "Зөөлөн" амьдралтай, Үхэхийг бодохоор Согтоож хөгжөөдөг "Энэрэнгүй" ирээдүйтэй БИ. Олли
нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...