Skip to main content

Posts

Showing posts from October, 2010

Доорх Видеог оруулсны маргааш

АВАТАР болон СТАТУСНУУД ... :D    

Загасчлал

Амралтын өдрүүдийг идэвхитэй өнгөрөөх зорилгоор Хэрлэн өгсөөд мөс цоолж загасчлав ... Хамгийн том нь энэ ... 74 см урт ... АВАРГА ЗАГАС гээл үү ... кк

...

bujin is online. Би: Цагаахан бүжин bujiixee: chi yamar hugshirduggui hun be? bujin has signed out. энэнтэй танилцаад 5 жил болсон харин. уулзаагүй 2 жил. чатлаагүй 1 жил. нэг юм бодов...

Бараг галзуу хүний өдрийн тэмдэглэл

- ингээд нэг харсан чинь энд юм бичээгүй асар удсан байшд /6 сар илүү/. нэгэн хэвийн амьдраад байгаа болохоор эсвэл ойрдоо нээх юм бодохгүй байгаа болохоор ч гэхийм уу бичих дур хүрэхгүй байгаа байх л даа. яджийхад ганц гоё юм бичээд тавьчихаарай гэсэн хүсэлтийг маань оллий гуай хайхарсангүй юу мартчихсан уу аль эсвэл бас над тохируулж бичих гээд бас бичих юмгүй болчив уу .... өөш бичээчээ чи ... тэхгүй бол энэ болоог ингээд сүйрлээ шд ... гсн ... кк сүртэй наасссс ... за жаал солиороотхий ... нээрээ бороо ороод л байгаам шиг мөртлөө тэрэлжийн тийшээ гандуу байгаа харагдахын ... сайхан шорлог хийж идсэн дээ ... мах амталсан улсад тайнкс ... нэг л их ажилтай хүн ... юугаа ч хийгээд байдын чухал царайтай чухал цүнхтэй гар хойшоо урагшаа гүйгээл писи-ний ард хөмсөг зангидаж суугаал ... тэгсэн мөртлөө болоог дээрээ ганц үг сарайлгачаагүй л байгаа байхгүй юу ... муу хогийг форматласан чинь нэмэр болсон ч юм алга ... япон машин худалдаж авъя аа ... яадын үхсэн ... хэзээ үхнэ гэж өөрөөсөө ха...

Дэмий Шахуу

Ойрд ёстой болоогорсонгүй ... Сайн найзууд зарим нь гадгаадаас ирээд зарим нь гадгаад явчихаж ... Баяртай, Гунигтай, Ууртай, Тайван ... өдрүүд урссаар ... гэхдээ ойрд бол баяртай өдрүүд голчлон тохиж байх шив ... Зарим хөнгөхөөн гунигтай тамхи ахиухан татуулсан өдрүүдийг оруулаад тооцчихсон яадгийн ... Гоё л байсым чинь ... Өнөөдрийг өнгөрснөө дурсахад зориулж байгаам ... Ойрын хэдэн жилийг ... Өглөөжин ажлаа хийсэнгүй хуучин болоогоо, хуучин бичлэгүүдээ умшив ... Хөөрхөн хөөрхөн юм их бичжээ ... Хуучин шинэ зургуудаа үзэв ... Энэ жилийг бодоод байсан шигээ үр дүнгүй өнгөрүүлчихээгүй л юм байна ... Санаа амрав ... яадын яадын ... Яааамар хүйтэн байна аа ... гээл тэс хөндлөн юм бичээл явчкуу юу ... Өчдөр бол пийв мийв энээ тэрээ ооогт бодогдкуу шууд л гэр орон халуун хоол цай бодогдоод яарааад л харьж байлээ шд ... Энэ хүйтрээд байвал би гэж хүн гэр орноо тэмцээд эхлэх болтой дог оо ... Зааз болоо ... Ямар ч байсан бичлэг хийх нь хийлээ ...

Парисын Дар Эхийн СҮм ...

Маний үзэх сонсох дуртай юм гэх үү дээ ... сонсох дуртай хэсгүүдээсээ оруулчий ... хааяа орж ирж сонсож байхын тулд ... Belle Liberes Anarkia A Boire

болоог гэж яг юу ийн

болоог гэж яг юу ийн ... зарим хүмүүс зүгээр зугаагаа гаргадаг 9 шидийн дэмий балай юм бичнэ ... Зарим нь аягүү чухал болгоод улс төр, нийгмийн амьдрал гээд л сараачдаг, зарим нь бол бүүүүүүр чухлаар хувийн амьдралын болох бүткү эсвэл сайн сайхан зүйлсээ бичээд байгаам ... зөөз юу ч байсан болохым байна дөө ... хүмүүс коммэнт хийсэн хийгээгүй ... хообий гээч юмыг л нэгтгээд төлөөлүүлээд дээр нь хүмүүст ил болгоод өгчихдөг /гүсвэл бас нууцлачихдаг/ ... утга нь ... чөтгөр бүү мэдээ ... тануус яагаад, яах гэж, юуны төлөө, хэнд , юу бичдийн?  

Компүүктэртэй танилцсан нь

зиак зиак түрүүн урнаа эгээтэй чалчиж байгаад нэг ийм юм бичих санаа төрөв ... Эхлээд анх компүүктэр гээчтэй танилцссан тухай ... Анх 7-р ангид байхад гдг чинь 1994 он юм байна, Тухайн үед зэгсэн алдаршаад байсан компүүктэр гээч манай сургааль дээр 4 ширхэг ирдэг юм байна ... Манай ангийн хэдэн банди нар зөөж оруулах аз завшаантай бөгөөд эрхэм ажилд тохоон томилогдов... За тэгээд оруулаад ирдгиймаа ... Физикийн багш залгаад асаагаад баахан амьтан шавчихсан чинь надад харах зай олддоггүй ... Шуугилдаад л шогширолдоод л байна ... Дургүй хүрээд хүмүүсийн дундуур гараа явуулж кийбоорд дайралдангуут ямар ч хамаагүй товчин дээр нь дарж байна шд ... Анх компүүктэрт гар хүрч үзэж байгаа нь энэ ... Тэгээд л тэр ангиас салахаа больж Дос-ын орчинд 9 шидийн скрипт маягийн юм бичээд зураг мураг зураад хүснэгт хийгээд ангийн журналыг оруулж байгаад хүүхдүүдийн дүнг дундажлаж гаргах гэх мэтийн юм хийж сурч байв шд ... Зээ ... тэгж байтал 97 он болж энэ 10 -р ангид элсэн орж түүнтэй зэрэгцэн интэрнээ...

Эргэлддэг байшин

Дэйвид Фишэр гэгч Итали архитектор нэг ийм барилга төлөвлөөд Дубайд барьж эхлэж байгаа болтойм нөхөр өөрөө энэ бол дэлхий анхын хөдлөдөг, эргэлддэг, хэлбэрээ өөрчилдөг барилга болох юм гэж ярьсан юм байх ... 420 метр өндөр 80 давхар орон сууцны энэ барилга нь давхар бүрийнхээ завсар 1, нийтдээ 79 аварга том салхин цахилгаан үүсгүүртэй ... Үүнийхээ тусламжтайгаар нэг давхар нь 90 минутанд 1 удаа 360 градус эргэх боломжтой болохым шиг байна ... Тэгээд цахилгааны асуудлаа тэр мундаг салхин цахилгаан үүсгүүрүүдээ ашиглаад өөрөө шийдчих учраас эрчим хүчний асуудалд санаа зоволтгүй гэнэ ээ ...Тэгээд нийтдээ 700 сая долларын өртгөөр 2010 онд барилгын ажил дуусахаар төлөвлөж байгаам байна ... Дашрамд хэлэхэд энэ Дэйвид Фишэр гэгч нөхөр урд өмнө нь ийм өндөр барилга /англиар скайскраппэр/ төлөвлөж байгаагүй нөхөр юм байшд ... Хүмүүс зөндөө л сонсоо байлгүй дээ ... зүгээр л хэдэн зураг олсноо оруулчий тэгээд энэ нэг анимэйшн байна үзээрэй тасарцан эд байна ... Иймэ...

Өглөө ...

Намрын хүйтэн бороо өвлийн анхны цастай холилдон орсоор сүүлдээ цас болон бударч гарав ... ажил хөөцалддөг баатар өглөө гэрээс гараад нөгөө хөөцөлдөх ажлаа ч таг мартаж алхсаар нэг мэдэхэд шалба норсон куртка нь хөлдөж байна уу гэмээр болоход сая анзаарч ойролцоох кафэд орж халуун юм захиалаад цонх ширтэн бодлогошироод суучихав ... нэг тийм хөнгөн гуниг төрнө ... тэхдээ тэрэндээ ч бас дуртай ... тамхи асаахад зөөгч нь үнсний сав авчирч өгөв ... бороо орж байсан чийг үнэртсэн зэврүүн хүйтэн өглөө байсан ... цас бороо холилдоод орсон ... цас болсон ... гоё цагаан ... гудамжаар малгай, мөрөн дээр нь цас тогтчихсон хүмүүс яаруу алхцгаагаал ... тэгсэн чинь гэнэтхэн тэр бүгд байхгүй юм шиг ... гадаа цас будраал, би энд цонхоор хараад л би цас руу хараад байсан чинь толгой дотор юу ч байхгүй зөвхөн цас ... нээх гоё амралт ч юм шиг ... хэчнээн тэгж суусым бол бүү мэд ... Зөөгч тооцооны хуудас авчирч  өгөхөд нь их л дурамжхан дээрх бодлуудаасаа салав ... нөгөө захиалсан койпий нь хөрчихөж ....

Бүүр Том Байшин

Ёооё ... энэ арабууд арай даварцын ... дэлхийн хамгийн өндөр барилгын ажил ид явж байхад дахиад бүүр тэрнээсээ томыг барьна гэцэн байшд ... яджаахад далай дээр юм шиг байгаам аа ... гарууд зүгээр л эдийн засгийн талаар ийм бяртай гэж онгирч байгаа байхгүй юу ... За тэгээд зураг төслийг Woods Bagot  инжнаар нь WSP Cantor Seinuk гэнэ үү ... 1050 мето өндөр /1 км/ 228 давхар юм шиг байна ... нийт талбай нь 1,490,000 м² 2010 онд дуусах юм шиг байна ... амжих л юм байх даа ... За энэ Бурж Дубай гэгддэг одоо баригдажугаа барилга нь Тайпэйгийн 101 давхраас өндөр Дэлхийн хамгийн өндөр барилга болох ёстой байсан байшин ... Одоо нөгөөхийнх нь төслийн зургууд нь ... Дубай хот нэг иймэрхүү л болох нь дээ ... /харагдах байдал/ Шувууны нисэлтийн өндрөөс ... гарууд бол зүгээр л барилга барьж тогложийшд ... Дэлхийн хамгийн өндөр 2 барилгын макэт нь ... Тэгээд харьцуулахаар иймэрхүү харьцаатай байхым аа Аль Бурж      Бурж Дубай  Тайпэйгийн      ...

9 сарын 1

Алтан навч хийслээ дээ Аяны шувуу хийслээ дээ Есөн сарын нэгэн хийслээ Ерөөсөө бид нар ч хийслээ дээ Номхон морь минь хийслээ дээ Номтой цүнх минь хийслээ дээ Ээжийгээ үлдээгээд Аавыгаа хийсгээд /эсвэл ээжийгээ хийсгээд аавыгаа үлдээсэн ч болно/ Эрдэм сурахаар хийслээ дээ ... :D

Тайнк Юүү

Энийг ийшээ оруулахгүй бол болохгүй санагдаал ... Аль дивангалавын 2 гошин шогийн амьтас ... ккк ... Нэг удаа нээж хаячаад мартцан чинь 100 хэдэн мянга болцон явжийсан ... Тээд Тайнк юү фо рийдинг май постс  

Тайнк Юүү

Энийг ийшээ оруулахгүй бол болохгүй санагдаал ... Аль дивангалавын 2 гошин шогийн амьтас ... ккк ... Нэг удаа нээж хаячаад мартцан чинь 100 хэдэн мянга болцон явжийсан ... Тээд Тайнк юү фо рийдинг май постс  

Гадгаад хэл ...

Боджэээ суухнээ … би энэ орос хэл гээчийг бараг 10 жил сурсан байдын. 5 дугаар ангид анх ороод орос хэл үзэж эхлээд л … Радуга гээд нэг хуучин сурах бичиг байдаг даа бараг бүгд мэдэх биз. Бас ч гүй дажгүй сурлагатай ээж аав 2 оросын телевиз их үздэг байсны хүчинд муу сурлагатай байгаагүйм. 10 төгстөл гэдэг чинь 6 жил үзсэн байгаам. ТИС -д ороодохсон чинь Пулькина гэдэг автортой ном үргэлжлүүлэн үзэж байгаад сүүлдээ халуурч мэргэжлийн орос хэл гэдэг хичээл сонгон судласан байгаам тооцоод үзсэн арай 10жил хүрэхгүйм байна. Тэгсэн зах зээлийн эдийн засаг гэдэг юм гарч ирээд Англи хэл бас үзэх хэрэгтэй болдымаа. Яаалаа гээд бодоод байсан 8-р ангидаа 1 жилийн англи хэлний курст яваад 8 төгсөнгүүтээ 50-р сургуульд хичээлийн эрхлэгч байсан талийгч ахын хүчинд зуны сургалтанд суусан чинь лаг гоё дандаа америк багштай сургалтанд сууж билээ … тэр ч ёстой гоё зуны амралт бас сургалт болсон шүү … 7 хоногийн 5 өдөр хичээллэдэг хичээлийн дараа үдээс хойш дандаа сургууль дэ...
Нэг нөхрөөс зургуудаа авсан чинь нэг иймэрхүү баагий явж байсан байгаам ... Дараа зургуудаа цэгцэлж цуглуулж дуусаад хэдэн сайхан зураг оруулъя ... Зиак бүтэлгүй ч гсн бас их адал явдалтай, үр дүнтэй аяллынхаа зургуудыг энд тэндээс нь түүж аваад оруулж байгаам ... Хар мянган зургаас дурын хэдэн зураг ... хэхэ ... Дарханд ... Ийм лаг гүүр барьж байлээ ... Нөгөө Морин хуур, Бурхан багшийн цогцолборыг холбож байхийм ... /Наана нь зогсож буй нөхрийг бүү тоогоорой ... Гол нь ГҮҮР шүү .../   Аян зам Машин эвдрээск ... Засах гэж оролдож буй бүтэлгүй 2 ... Нөгөө Хашин морьтой, Хазгар нохой дагуулсан баагий /нисдэг Чэстмир/ Амарбаясгалант, Гол Сүм Энэ барилгын урд Баагий Уран Бураак 2 чулуун арслан болж зургаа авахуулж байгаан Амарбаясгалант Гол Сүм нь ар талаасаа ... /Наад буланд Уран бураак Барилгын гоо сайхныг магтан шагширч байна/ Хийдийн хашаан дотуур тэнэж өгсөөн баахан зураг авсан ... Баганын доод хэсэг, Чулуун зам Гол сүмийн Дотор тал ... /Нууцаар авсан зураг дотор нь зураг авч болк...
Яааа ... тийм нүд би амьдралдаа хараагүй ... бурхан хүнд бас ийм нүд заяах гэж ... Тэр гайхамшгийг би олж харсандаа баярладаг. Түүний нүдэнд дурлаж, нүд рүү нь харах бүртээ хязгааргүй нэгэн гайхамшигт сайхан ертөнц лугаа шумбан орох шиг сэтгэгдэл төрдөг. Гуниглаж байхдаа ч баярлаж байхдаа ч үргэлж алмайруулан гайхуулдаг тэр нүдийг одоо ч тодхон санаж байна ... Хөгжилтэй сэргэлэн зан, урсгал ус шиг нүд, гоолиг тэгш бие ... Түүнд минь муухай гээд хэлчих юм байхгүй байж дээ ... хоёуулаа дундаа нэг бээлийтэй, өрөөсөн өрөөснөөр нь өмсчихөөд цас хаялсан өвлийн үдэш зөөлхөн халуун гарыг чинь атгаж халаасандаа хийчихээд хотын гудамжаар алхаж явахад цаг хугацаа зогсчихсон юм шиг ... энэ л хэвээрээ хаа ч хүрсэн чадах юм шиг санагддаг сан ... Нэг дулаан газар орж аяга халуун цай олж уух гэж явж байгаа нь тэр ... цагаан ноосон малгайтай ноолууран ороолтоо хамрынхаа дээгүүр ороочихсон ... Миний хайрладаг нөгөө гайхамшигтай нүд над руу хөгжилтэй бас аз жаргалтайгаар харахад амьсгалдаа сормуус чинь х...
Эхний бүтэлгүй аяллын талаар ажллынхандаа ярьж суутал нөгөөдүүл харин тэгвэл энэ 7 хоногт явцгаая л даа гэнээ ... Уухайн тас тэгий гээл бэлтгэлээ хийж эхлэцгээсэн ... Тэгээд эхний бүтэлгүй аялалд хамт явсан ангийн анд маань бас хамт явахаар болж тэхдээ тэрэндээ нэг найзтайгаа сүүлдэж гарахаар болж ажлынхан өглөө ногоон жийпэндээ суугаад давкиад явчив ... энэ тэр гэж заваарсаар байтал өдөр 3 өнгөрөөж хотоос гарав ... За тэгээд 3 баагий яахав дээ Урьхан орж хоол идчээл цаашаа хөгжмөө орилуулаад л дагаж орилолдоод л явж аллддымаа ... Тэгээд шороон зам руу ороод 40 -өөд км явах хэрэгтэй болдгиймаа ... Тэгсэн нөгөө замынхаа талд нь орж явтал манай жолооч айхавтар донслоод авдаг байшд ... Мануус наанаас нь тормоз, пүрш гсн шүү юм үглээд явж байтал төд удалгүй автомат машины маань араа солигдохоо болиод таг зогсчдог гэжийшд ... Будаа буугаад харсан чинь хурдны хайрцагаа хага цохиод тос нь гоожоод дуусчихсан байдаг байгаа ... Нэгдүгээр аялал маань бас ийм асуудлаас болж цуцлагдаад 20 км -ийн ...
Хөдөө талаар давкив ... Энэ зун ч яасан сайхан байхым дээ Өвс ногоо ч Цээгийгийн хэлдгээр бүлт бүлт үсэрчээ Замын 2 талаар уул толгод үргэлжлээд эгээ л Виндоуз ЭксПи-гийн Дисплэй лугаа адил харагдана ... Машинаас буугаад сүүдэрт нь тамхи татаж хэсэг суув ... Газар дэлхий цоо шинэ оффисын ногоон ширдэг шиг л харагдана ... Нэг гэм нь өвс ногоогоо дагаад шавжны ертөнц болж орхиж ... Хамаа алга өө ... хэдэн шумуул тэжээж буян болъё гэж бодоод суугаад л байлаа ... Амарбаясгалант орох замын талд нь орж байгаа нь энэ л дээ ...    
Өчдөр тэмээчин болох хүслэн бичээд орхисон чинь бас нэг машинтай болох хүслэн байсан нь санагдчихлаа ... Бацаан байсымаа ... Одоогийн энэ 11 хорооллын буурин дээр чинь гэр хороолол байв шд ... Нусаа гоожуулсан 2 бацаан шороотой хутгалдаад юу ч хийж явсым бүү мэд ... Тэр 2 -ын нэг нь би ... Пижигнээд гүйж явтал манай хашааны буланд ҮНЭН ТАСАРЦАН ГЯЛТГАР ХАР МАШИН зогсож байдгийн ... Волга 24 -с гоё машин хараагүй ядаж байхад тэрэндээ сууж ч үзээгүй байсан 2 бацаан шууд нүд нь солийгоод илбэдүүлсэн мэт хар зөнгөөрөө алхсаар хүрээд очив оо ... Эээ гэгээн минь ... яасан ч гоё өнгөтэй яасан ч гоё машин байв ... Тухайн үкд чинь хамгийн гоё нь Волга 24, Чайка ... тэгээл Лада, Жигули, Трабант ... Жоохон мяарахаараа Волга 21 ... бараг Лада нь ч гараагүй байсан байх дөө ... Тэр бол тэдгээр машинуудтай зүйрлэх аргагүй гоё эд байлаа ... 2 бацаан яахав очоол тойроол илж үзээл пөөх паах болоол жолооч ахаас асуугаал энэ юугдэг машин ийн яадаг машин ийн хэнийхийн гээл ... Тэгээл ганцхан сууж үзье гэж ...

Гоё юм ...

Оллий: -Гоё юм? Би: -Юун гоё юм? Оллий: -Ямар нэг гоё юм яриад өг. Ямар ч яахав. Би: -Би өөрөө гоё юм байна. Оллий: -Хахахаха Чи нээрээ гоё юм мөн юм шиг байна аа Наадахыг чинь хараад үхтлээ инээлээ. Тэгэхээр хүн инээж байна гэдэг чинь чи нээрээ гоё юм юм шиг байна ... Оллий: зvгээр л нисэж одохоор газарт зvрхээ хэсэг хэсгээр бутлан тарчлан юугаа хийн сууна вэ? эсвэл энд байгаагийн, басхvv байсны утга учир нь зvрхийг хэмлэхэд оршино уу? хэрэв тийм бол vтэр тvргэн зvрх хэмээгдэгч бяцхан эрхтэнээ няц дараад, эргэн одмоор. эргэн гэдэг нь хаашааг vл мэднэ. гэсэн ч хаашаа нь vл мэдэгдэх тэр л зvгт одмоор. "
Бацаан байхдаа Тэмээчин болно гэж ярьдаг байлаа ... Үеийн бацаанууд болохоор Цагдаа, Жолооч, Эмч, Багш ... Зарим нь бол шууд дарга болно гээ хэлчдэг байсын ... Яагаад тэмээчин болно гэж бодсон гэхээр эгч Тань руу нүүж явна гэдэг кинонд тоглодог гээд ээжтэй хамт явчаад ирэхдээ говиос лаг гоё 9 шидийн өнгөтэй 9, шидийн хэлбэртэй гоё чулуу баахныг түүж авчирсын ... Тэрнээс эхлээд говь гдг газрыг үзмээр санагдах болж тэрүүхэн тэндээ говийн талаар судалж эхлэдгийм байна ... Энд тэндээс зураг л олж үзэж цуглуулдаг байвшд ... тэгсэн элсэн манхан дээр цаанаас нь нар мандажугаа нэг тэмээний зураг олж үзэв ээ ... сүртэй сайхан амьтан санагдаад тэгээл тэмээ сонирхох болж нэг хэсэгтээ зурж байгаа зураг нуль тэмээ болоод, баримлын шавраар тэмээ, тэмэээ унасан хүн, тэмээн тэрэг л хийдэг болдгийн ... Нөгөө хэн гуайн ч билээ орсон буурын зургийг хараал дуурайж зурах гэж оролдоод л Өчигдөр новшоо ухаж байгаад тэхэд зурж байсан зургуудаасаа олсын ... Сүүлдээ бүр зүүдэлж этэр тэмээ унаад явж байна, тэмээ...

7 хоногийн тойм

Хэхэ ... Хөлбөмбөг сайхан болж Испани аварга болов ... Голландыг уул нь харъя гэж бодсон ч ВанБастэн баг алснаас болж Оросуудад нуга тавиулж Испаниас өөр сонголтгүй болгоод хаячихсан ... За тэр ч яахав ... намайг Цэнхэр Шувуугийн амыг асуух боломжтой болгож өгсөн Испаний шигшээ багийнханд, эспэшалли Торрэстоо талархал илэрхийлье ... Ажлынхантай Туулын голын эрэг дээр очиж Бэйлийс ч бил үү Фийнийс ч бил үү нэг юм нухаж хаяад хот руу орж ирсэн чинь үймээн самуун дэгдээд Ху намын байрнаас утаа суунаглаад хэрэг бишдсэнийг ойлгов ...Тэр золигоос болоод 2 хоног улс төржиж нээрэвтээд үргэлжлээд онц байдлаас болж суудаг газрууд хаагдаж оройд хийх ажилгүй болгоод ... Тэхдээ бас оллийгийнд очиж ганц нэг юм цааш харуулж орой нь бороонд алхаж энэ тэр яах вээ ... зугаатай л байсан ... Өчдөр онц байдал цуцалсантай холбогдуулан аавтай нийлж 2 пяав анд нөхөдтэй нийлж 2 пяав хусч стрэссээ тайлав шд ... Зөөз нэг иймэрхүү ...

Дахиад Бороо ..

Яджийхад бороонд дуртайг хэлэх үү ... ажил тараал явжийгаад Дараамын чаатраас хойш Хүүхдийн урлан бүтээх төв хүртэл хар усан бороонд алхлаашд ... Дээрээс нь бороонд өмсөх зориулалттай куртка авчихсан байсныг ч хэлэх үү ... Үсээ хусчихаад удаагүйг ч хэлэх үү ... Халзан толгойгоороо бороо мэдрээд тамхи татаад жанжны талбайгаар хөндлөн алхав шд ... Гараа алдлаад дээшээ хараад нүүрэн дээр унах бороон дуслуудыг хэр холоос ирж байгааг олж харахыг хичээв ... Тэнд зогсож байсан том буутай цэргүүд гайхаад л хараад байсан Ямар хамаатайм ... Тэртээ дээрээс унаж ирж буй сая сая усан дуслууд ... Орой нь анд нөхрийн гэрт урд зүгээс ирсэн сархад авч очиж бага зэрэг хүртэв ... Шөнө гараад ирсэн чинь бас л сайхан бороо орж байна ... Гэрийн ойрмогхон хүртэл таксидаад хамт явсан бүсгүйг гэрт нь хүргэж өгөх жижигхэн зайг бас бороон дунд туулав ... Бас бага зэрэг зогсов ... Гэртээ ирэв ... Тамхи, бороо, борооны чимээ ... Нүүр дагаад урсаж эхлэв ... Тамхины утаа уушгинд орж дүүргээд буцаж гарахдаа дээрээс у...

Аав ...

Шөнө аав 3 цагт залгаснаа "Чи хаагуур хөлбөмбөг үзэж байгаан?" гэж асуудаг байшд. Аав мэдээж Оросын шигшээ багийг дэмжиж байгаа тэгээд тэрийгээ үзэх гээд тэр шөнө болсон хойно бүх гэрлээ унтраачихаад ганцаараа сууж байгаа нь нүдэнд харагдаад тэсгэлгүй өрөвдөв. Би аавын нөлөөгөөр л хөлбөмбөг үздэг болсон. Бас бүр багаас л бид 2 үе үе гэртээ шөнө хөлбөмбөг үздэг байсан. Аавынхаа тухай бодов. Хар багаасаа л аавын ажил дээр очоод л ажлыг нь хараад л ... Их гоё санагддаг байсан ... Тэгээд ч аавын мэргэжлийг сонгосон. Аав минь ч их баярласан. Байнга л надад санаа зовоод л ийм юм хэрэгтэй юу, тэр нь болж байна уу, яах уу ийх үү гээд л ... Ерөөсөө аав руугаа очъё гэж бодов ... Хамт сууж байсан багын найз маань сууж байгаад дуусгаад явъя гэж гуйв. Бас л бодлоо. Ерөөсөө юуг нь боддогийн ухасхийж тек рүү гүйж очоод 4 пийв авч цүнхэндээ хийгээд такси дуудаад хар хурдаараа аав руугаа явлаа. Давкиад очсон яг л миний бодсончлон том өрөөндөө бүх гэрлээ унтраачихсан үзээд сууж байна. Би ч оро...
Ойрд балай орчуулгын хэнээ тусчлаа ... Энэ үйлдлийн систэм Монгол хэл рүү орчуулж гаргаад шал дэмий юм байна өө ... Шал дэмий юм болжийн ... Би зүгээр Старт Мэню дотор байсан юмсаа бичгийг нь сольж болох бүгдийг л орчуулах гэж үзлээ ... Нэг ийм юм болжийн ...
Ладуузын болоогтоо оруулсан мань 2 -ын чаатыг оруулнаа ... Ойрд бичих юмгүй болчоод чаат л оруулдаг болжийн дөө ... Заа яадгийн ... Xaxaxa manai Чэсмир ue ue lut lut orchuulga xiij tsoornoo, ene neg xeseg n. Saya ingej chatlaad savj unatlaa ineelee . leluu=Чэстмир Moon=Lunatic leluu: би гоё плэйлист хийсэн Moon: xaana? leluu: хэхэ винамп -д Moon: aan xexe yamar yamar duutaim? leluu: зөндөө байна Moon: goyo duu yu bna? leluu: өө нээх их биш юм байна 104 хөн дуу байна. хэдэн 9 шидийн хамтлагуудын лайв акустик анплааггэд этэр Moon: saixan yum leluu: дэт мэтал, повэр мэтал, спийд мэтал тэгээд алт инди түмэндэмбэрэл гуай алтан ураг хаа ганц орос дуу Moon: iinxaa leluu: 2 ипаап Moon: xaxa leluu: дуурийн сүнс (Phantom of the opera) Moon: vaa xaxa leluu: парисын дар эхийн сүм Moon: shal t1 orchuulax yumaa yadjaaxad leluu: хаха баянбүрд хамтлагийн эргэж битий хар (Oasi...