Нэг тийм тэмцэлтэй байх хэрэгтэйм шиг санагдаад ... тэхдээ тэмцэл ч гэхэд хайшаам ... Гол 2 эрэгтэй юм гээд байгаа нэг тал дээр нь цөөхөн хүмүүс байдаг. Тэр цөөхөн хүмүүс голын цаадах харанхуй хавцал руу үсэрцгээгээд л ... Наад эрэг дээр нь баахан хүмүүс бужигнаад л бужигнаад лл ямар нэг юм хийцгээгээд л ... За тэр эрэг хавцал ч яамай ... Амьдрал их сайхан гэж төсөөлөв өө ... тэрний өмнө үхлийг төсөөлөх гэж оролдсон ... Нэг тийм ямар ч мэдрэмж мэдрэхүй байхгүй, сэтгэл хөдлөлгүй ... Ерөөсөө л ямар нэг юм мэдэрнэ гэдэг сайхан ... Заримдаа гуниг гутралыг мэдрэх сайхан ... ганцаардаад л ... тамхи татаад л ... ганцаардаад хямарч байх үед тамхи татахад төрдөг мэдрэмж гоё ... Толгой өвдөөд зүрх дэлсээд халуураад байгаа мөртлөө хэдэн шил пяав уучаад манарч байх бас гоё ... Нэг л тийм сонин манарсан мөртлөө тэртээ цаана зовуурьтай мэдрэмж төрөөд байдаг ... Би зүгээр л юу ч мэдрэхгүй байхыг төсөөлөх гээд оролдсон чинь нэг тийм утгагүй хөндий хоосон харанхуй гэснээс нөгөө харанхуйг ч бас мэдрэхгүй шд ... Тэгээд тэр амиа хорлох гээд байдаг амиа хорлочихдог хүмүүс байнаа ... би лав үхэх хүртлээ ямар нэг юм мэдрэх гэж үхэж байхдаа үхлийг ч болохноо мэдрэх гэж оролдоно гэж боджийн ... харин үхлийг бол хүсэхгүй ... Надад энэ олон сэтгэлийн хөдлөлүүд хэрэгтэй ... Хүн гуай чинь байнаа амиа хорлох гээд байшингийн ирмэг дээр гараад хальтрангуутаа дээврийн ирмэгээс зуурч авдаг тийм амьтан шд ... үхэхээс айдаг мөртлөө амьдралаас зугтаана гэдэг шал утгагүй сонсогдоод байхын ... Үнэхээр үхэхээр бол шууд л үх ... тэгж чадахгүй бол амьдралын сайн сайхныг мэдэр ... Тэгээд анх яаж төрснөө бодоод үзсэн ч би хэнд хэрэгтэй вэ гэдгээ бодсон ч ургийн бичгээ хараад өвөө эмээ нар маань юу хийж яаж амьдарч намайг өдий зэрэгт хүргэснийг бодохоор би цаашдаа юу хийж яаж амьдрах уу юу юу үзэж туулах уу гэдгээ бодохоор нөгөө тийш яарах юм алга ... Нааад зах нь голын эрэг дээр урсгал ширтээд тамхи татах, эсвэл гэрийнхнээсээ пийв ууснаа нуугаад үнэртүүлкүү гэж сандарч байгаад баригдах, гудамжинд зөрж өнгөрөх бариу хувцастай сайхан бүсгүй ... Зөөз дэмийрсээр байтал залхуу хүрчлээ ... 2 эрэг байдаг сал хийгээд бүр болку бол гуалин урсгаад ч бол нөгөө эрэг дээр гарчиж болно шд ... Тэхээр эрэг байсан байгаагүй ялгаа алга ... Нэгэнт л эцсийн үр дүнд аль ч эрэг дээр байж болохоос ... хүн яах гэж энд ирдгийн үхэх гэж биш амьдрах гэж ирдэг ... эцэстээ явах болохдоо эргэж харахгүй, энд дутуу юм эсвэл харамсах зүйл үлдээхгүйгээр бүгдийг хийж дуусаад явах гэж, үхэлтэй учрахдаа энд надад харамсах зүйл байхгүй гэсэн бат итгэлтэйгээр шууд явах гэж ...
нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...
Comments
Post a Comment