Skip to main content

Хувилбар 2

Би цасан охин ... Алс холын Лапланд оронд Санта Клаус өвөөтэйгээ амьдардаг ... Жил бүрийн шинэ жилээр 9 шидийн улсуудаар зорчиж хүүхдүүдэд бэлэг тараадаг байлаа ... Нэг өдөр өвөө маань 2-уулаа Монгол руу явж Монгол хүүхдүүдийг баярлуулж ерөөсөө үзээгүйм байна тийшээ явах уу гэдггийм байна ... Би ч мэдэхгүй газар очиж үзнэ гээл хөөрөөд л 2 -уулаа бэлтгэлээ хийж аваад л гараад шидчихлээ шүү ... Тэгээд хүрээд ирлээ Нэг айлд зочилж хүүхдүүдийг нь баярлууллаа Аав ээж нь ч баярлаж байна гэж жигтэйхэн өвөө бид 2 ч бөөн баяр ... Гэтэл Тэр айлын эзэн нь өвөөд архи аягалж барив ... эхнэр нь надад вино хундагалаж өгөв ... Асуудал эндээс л эхлэсэн ... Уухгүй гэсэн чинь барьсан архийг нь чамлав уу ... өгсөн айлыг нь голов уу гээд байхаар нь шинэ жилээр хүн гомдоох нь гэж айгаад хөнтөрч орхив ... Гэтэл Монголын ёс 3 байдаг гэнэ ... ийм маягаар нэлээд хэдэн айлын гэрээр орсон ч энэ байдал давтагдаж эцэстээ өвөө согтоод улаан хамар нь улам улаан болж ирснээ ойчоод өгөв ... Тэгээд байж байтал юу болсым бүү мэд гэнэтхэн дотор муухайраад нойр хүрээд өглөө болчихсон байсан ... Өвөө хайчсан юм бүү мэд алга болчихсон Бодвол өглөө болоод согтуу золиг намайг хаяад лапланд руугаа буцсан бололтой ... Ингээд би гэдэг хүн хүний газар таних мэдэх хүнгүй үлдсийм даа ... Хоол олж идэхийн тулд мөнгө олох ажил хийх хэрэгтэй гэтэл олигтой ажил олдохгүй сургуулийн цэвэрлэгч хийж байна ... Ядуу хүн чинь яахав хуушуур, бууз, цуйван идсээр байтал бие хаа ч гэж авах юмгүй боллоо ... одоо бараг 80 килограмм татах гэж байна шд ... Ядаж байхад энэ 8 -ийн В -гийн хэдэн тэнэг банди нар хоргоогоод зүгээр байлгахгүй ... Бүдүүн ямар авгай ч гэнэ үү олон 7 юм донгосоод тэд нартай хэрэлдсэээр байтал үг яриа ч гэж хэрэг алга Хэлэхгүй хараалгүй боллоо ... Яааанааа ... хурдан шинэ жил болж өвөө минь ирж намайг аваасай ...

Comments

Popular posts from this blog

нэг л биш ... ойрп би би биш юм шиг л ... нэг тийм уцаартай ууртай болоод байх шиг байхын ... угаасаа амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдэд нэг л дасахгүй байгаа бололтой ... гэнэтхэн бүх юм шал утгагүй болчихын ... зөв юм хийж байгаа гэж бодож байгаа ч эргэлзээстэй ... золиг гэж оройд ганцаараа байдгаа болихынсан ... ганцаараа байхаар л элдэв дэмий юм бодоод алга болохын ... хүсч байгаа ганц л зүйл байна ...

:зүүд:

-За аав нь ингээд явъя даа ... -Аав аа, тэгвэл намайг үнсээч ... /Ширүүн сахалтай, дулаахан уруул хацрыг минь төөнөн, зөөлөн үнэрлэв/ -Дахиад үнс л дээ аав аа ...

...

... тас харанхуй шөн ө ... дээшээ хараад хэвтэхээр тэнгэр ямар гоё харагддаг билээ ... Түг тү м эн одод гялалзаад л, жирвэлзээд л ... дундуур нь тэнгэрийн заадас цайран харагдана ... тэр ч бас л сая сая одод шүү дээ гэж бодохоор нэг л гайхалтай ... Долоон бурхан, алтан гадас ... цаашлаад хүн таван од ... ингээд оддын талаарх мэдлэг дуусаа ... тэртээд гэрэлтэгч бяцхан цэг ... нэг нэгээр нь харвал хичнээн үзэсгэлэнтэй, тэд над руу харж аальгүйтэн ирмэнэ, зарим нь ууртай ширвэнэ ... тэд бүгд ярьж чаддаг юм бай н а ... бүр зарим нь нааш ирээч гэж гуйх ... гэвч би тэнд хэзээ ч хүрч чадахгүйгээ мэднэ ... бас хүсэхгүй ... эндээс тэдгээр оддыг бахдан бишрэн харж, тэдний юу хэлээд байгааг ойлгож чадна ... г этэл гэнэт харанхуйн тэнгэрийг зүсэн од харвах нь тэр ... хоромхон хугацаанд харанхуй тэнгэрийг зуран гуа үзэсгэлэнгээ гайхуулаад алга болов ... одод алмайран гайхав ... Зарим нь бүр гунигт автлаа ... саяных юу вэ? ямар гайхалтай үзэсгэлэнтэй юм бэ? гээд л бахдан ярьцгаав? Зарим харж амжааг...