Яааа ... тийм нүд би амьдралдаа хараагүй ... бурхан хүнд бас ийм нүд заяах гэж ... Тэр гайхамшгийг би олж харсандаа баярладаг. Түүний нүдэнд дурлаж, нүд рүү нь харах бүртээ хязгааргүй нэгэн гайхамшигт сайхан ертөнц лугаа шумбан орох шиг сэтгэгдэл төрдөг. Гуниглаж байхдаа ч баярлаж байхдаа ч үргэлж алмайруулан гайхуулдаг тэр нүдийг одоо ч тодхон санаж байна ... Хөгжилтэй сэргэлэн зан, урсгал ус шиг нүд, гоолиг тэгш бие ... Түүнд минь муухай гээд хэлчих юм байхгүй байж дээ ... хоёуулаа дундаа нэг бээлийтэй, өрөөсөн өрөөснөөр нь өмсчихөөд цас хаялсан өвлийн үдэш зөөлхөн халуун гарыг чинь атгаж халаасандаа хийчихээд хотын гудамжаар алхаж явахад цаг хугацаа зогсчихсон юм шиг ... энэ л хэвээрээ хаа ч хүрсэн чадах юм шиг санагддаг сан ... Нэг дулаан газар орж аяга халуун цай олж уух гэж явж байгаа нь тэр ... цагаан ноосон малгайтай ноолууран ороолтоо хамрынхаа дээгүүр ороочихсон ... Миний хайрладаг нөгөө гайхамшигтай нүд над руу хөгжилтэй бас аз жаргалтайгаар харахад амьсгалдаа сормуус чинь хүртэл цантчихсан байсан сан ... дахин тэр нүдийг харахын тулд юу ч хийсэн чадахаар ...
Comments
Post a Comment