Skip to main content

Posts

7 жил эзгүй арал дээр амьдарсан эмэгтэйг Google Earth-р олжээ.

Худлаа, Зохиомол түүх юм гэнэ ээ ... Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Нэг ийм юм байхаар нь сонирхоод орчуулчихлаа. 2007 онд Жэмма Шэридан 2 найзын хамт Ливэрпүүл хотоос гарч Атлантын далайг гатлан Панамын сувгаар дамжин үзэсгэлэнт Хавайн арлууд руу хүрэх аялалд гарчээ. Аяллын эхний үе шат амжилттай өнгөрч тэд Атлантны далайг гатлан Панамын сувгаар дамжин Номхон далай руу орж чадсан байна. Удалгүй хүчтэй далайн шуурга дэгдэж тэдний явж байсан онгоцных нь цахилгаан хэрэгслүүд бүгд эвдэрч харин хоёр найз нь амь үрэгдсэн байна. Цахилгаан хэрэгсэлгүй эвдэрхий онгоцтой цор ганцаараа үлдсэн Жэмма Номхон далайд 17 өдөр хөвсний эцэст дахин нэг аюултай шуурга болох үед ухаан алдсан гэнэ. Жэмма нэгэн далайн эрэг дээр эргэн тойронд нь сүйдсэн онгоцных нь сэг хэсгүүд дунд сэргэсэн байна. Ингээд түүний ярианаас товч сийрүүлбэл: Эхний нэг цагийн хугацаанд шоконд орсон байдалтай л байсан. Танихгүй газар, гэрээсээ хол, ямар ч найдваргүй, цор ганцаараа гэдэг бодлууд л эргэлдэж байлаа. ...
Recent posts

:зүүд:

-За аав нь ингээд явъя даа ... -Аав аа, тэгвэл намайг үнсээч ... /Ширүүн сахалтай, дулаахан уруул хацрыг минь төөнөн, зөөлөн үнэрлэв/ -Дахиад үнс л дээ аав аа ...
Нэг ийм гоё шүлэг байдым байна ... Амины хэдэн найз нартаа зориулчихъя ... Анд найз нартаа  Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж Ашгүй бурхан гар таталгүй хайрласан Амины хэдэн нөхөдтэй билээ би Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна Яруу найрагчийн зүрх нөхөрлөл хайрын данс юм Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаа ч Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй Намрын усан бороо яндан дагаад урсахад Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа Дайнтай цагийн тэнгэр мэт бар...
Буга урамдах цагаар ... Хундага дарсны ард гуниглан суухдаа Хурмастын зүг харлаа Диваажинг хайлаа, диваажинг хайлаа Таныгаа хайлаа гэвч олсонгүй ээ Амьдрал урт биш, амьдрал мөнх биш Нэг л өдөр явна Уйлах л юм, урсах л юм нулимс минь Таныгаа дуудлаа, гэвч чимээгүй ээ Эгэл төрхийг тань зүүдэндээ дээр харлаа Эргэж ирэхийг тань хүлээсээр Хайрыг тань саналаа, сургаалийг тань саналаа Сэтгэлээ барьлаа, гэвч уйллаа Бороо шивэрсээр, улам ширүүснээ Бодол санаа минь уймрана Дуу минь таны тэнд дуулдна уу үгүй юу Дурсаж суугаа хүүдээ та хэлээч Буга урамдах цаг боллоо Буцаад ирээч аав аа Салхинаас асуулаа Солонгоос асуулаа Үүлнээс асуулаа Гэвч хариулсангүй ээ ... Диваажинг хайлаа, диваажинг хайлаа Таныгаа хайлаа, гэвч олсонгүй ээ Гэвч олсонгүйээ, олсонгүйээ, … олсонгүйээ 1000 жилийн дараа оддын дунд уузъя ... аав аа ... Заримдаа ч яг ингээд л орилмооор ... :(

...

... тас харанхуй шөн ө ... дээшээ хараад хэвтэхээр тэнгэр ямар гоё харагддаг билээ ... Түг тү м эн одод гялалзаад л, жирвэлзээд л ... дундуур нь тэнгэрийн заадас цайран харагдана ... тэр ч бас л сая сая одод шүү дээ гэж бодохоор нэг л гайхалтай ... Долоон бурхан, алтан гадас ... цаашлаад хүн таван од ... ингээд оддын талаарх мэдлэг дуусаа ... тэртээд гэрэлтэгч бяцхан цэг ... нэг нэгээр нь харвал хичнээн үзэсгэлэнтэй, тэд над руу харж аальгүйтэн ирмэнэ, зарим нь ууртай ширвэнэ ... тэд бүгд ярьж чаддаг юм бай н а ... бүр зарим нь нааш ирээч гэж гуйх ... гэвч би тэнд хэзээ ч хүрч чадахгүйгээ мэднэ ... бас хүсэхгүй ... эндээс тэдгээр оддыг бахдан бишрэн харж, тэдний юу хэлээд байгааг ойлгож чадна ... г этэл гэнэт харанхуйн тэнгэрийг зүсэн од харвах нь тэр ... хоромхон хугацаанд харанхуй тэнгэрийг зуран гуа үзэсгэлэнгээ гайхуулаад алга болов ... одод алмайран гайхав ... Зарим нь бүр гунигт автлаа ... саяных юу вэ? ямар гайхалтай үзэсгэлэнтэй юм бэ? гээд л бахдан ярьцгаав? Зарим харж амжааг...

Гарчиггүй ...

Өчигдрийг, уржигдрыг, уржигдрын цаад өдрийг ... тэрнээс өмнө юу болж байлаа ... бүгдийг нь мартаад гуравхан өдрийг үлдээгээд цаашаа явж болохгүй нь харамсалтай ... магадгүй дараа нь бүр ч их харамсах ч юм бил үү? Ирээдүйг харахгүй зөвхөн өнөөдөр гэж шийдээгүй бил үү? Үгүй л дээ ... ... Цамцнаас минь чиний үнэр үнэртэхэд бодсон бодлууд ...

Тусгаар тогтнол

Тусгаар тогтнол Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр Хvрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дэ...